Танилцуулга / Энэ хуудасны тухай
Танилцуулга
Монголчууд.Нээт нь Герман улсад төвтэй, АНУ, Канадад салбартайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Google map технологи дээр түшиглэн хийгдсэн манай сайт нь дэлхий даяар таран суурьшсан монголчуудын суурьшлыг харуулах, орон оронд монгол түмнээ төлөөлсөн байгууллагуудыг хооронд нь холбох, хамтын ажиллагааг нь дэмжих зуучлах нэгэн зорилго тавин ажиллаж байна.
Бид бүх зүйлийг ганцаараа хийх гэж оролддоггүй аль болох бусадтай хамтран ажиллаж цугтаа амжилтанд хүрэх Banjig.net-н зарчмыг баримтлан ажилладаг.
Бид таны найдвартай түнш. Тантай бүх талаар хамтран ажиллахад бэлэн байна. холбоо
Ажил
Та өөрийн улс, хотод Монголчууд.Нээт-г төлөөлөн сайн дурын үндсэн дээр ажиллах сонирхолтой байна уу? Та тэгвэл бидэндтэй холбоо барина уу.Би сонирхож байна.
Энэ хуудсыг яаж ашиглаж болох вэ?
- Та party, төрсөн өдөр, баяр ёслол тэмдэглэх гэж байгаа бол тэр газраа манай Google газрын зураг дээр байрлуулаарай. Таны үүсгэсэн вэб хуудаснаас тэд парти-ны тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахаас гадна очих замаа шууд харах боломжтой болж таны зохион байгуулах ажлыг маш хөнгөвчилнө. Та мэдээллээ дуртай цагтаа засаж болно.
жишээ Golden Gate Bridge, San Francisco, US
- Гадаадад байдаг хувь хүн, байгууллага, үйлчилгээний газрууд өөрсийн байршлыг харуулсан вэб сайт-г үүсгэн сурталчилгаандаа ашиглаж болно. Та вэб сайт байхгүй бол үнэгүй вэб сайттай боллоо гэсэн үг.
жишээ Mongolchuu.net Байгууллагын сурталчилгаа
- Манай системд таны байршил маш тод харагдах тул энэ нь танай зочид найз нөхдөд чинь танай гэрийг олох сайн арга билээ. Хотыг чинь мэдэхэд л хангалттай.
- Монголд байгаа хамаатан садан, найз нөхөд чинь таныг ямаршуу газар амидардагыг сансрын зургаар үзэх боломжтой. Та тур зуур үүсгээд устгаж болохоос гадна мөн зөвхөн өөрийн гэсэн хэсэг хүмүүст харуулах боломжтой.
Энэхүү Google-ийн систем одоогоор зарим улсуудад хэрэгжиж эхлээгүй байгааг анхаарна уу. Энэ тохиолдолд та сансрын зургийг ашиглаж болно. Үүний тулд 'Satellit' товчийг ашиглаарай.
Таныг байгууллагаа, өөрийгөө бүртгүүлэхээс гадна найз нартаа энэ хаягыг цааш нь дамжуулж манай энэ үйлчилгээг аль болох олон хүний хүртээл болгох ариун үйлсэд тусална гэж найдаж байна.
Бүртгүүлсний давуу талууд:
- Газрын зураг дээр түшиглэсэн жагсаалт нь нүдэнд тааламжтай, ойлгомжтой мөн тогтоомжтой байдаг. Мөн танай улс, хотыг интэрнетээр зочилж байгаа хүмүүсийн нүдэнд шууд тусна.
- Манайд бүртгүүлснээр та өөрийн гэсэн монголчууд.нээт-н товчхон хаягтай вэб сайт буюу хуудастай болно. Та бүртгэлийн дугаараа л мэдэж байхад хаанаас л бол хаанаас энэ хаягаар орж хуудсаа харах боломжтой.
жишээ: www.mongolchuud.net/100206 - Манай вэб хуудасны үйлчилгээ цаашид улам хөгжиж танд шинэ шинэ боломжуудыг олгож байх болно.
- Танай үйлчлүүлэгчид танай байгууллага руу очих замаа шууд вэб сайтнаас чинь олох боломжтой. Ингэснээрээ та тэр бүгдийг тайлбарлаж цаг мөнгө зарахгүй зөвхөн монголчууд.нээт-н хаягаа өгөөд л болоо.
- Та манайд бүртгүүлснээр монголчууд.нээт-н сүлшээнд хамрагдаж манайд харьяалагдах бусад үйлчилгээнүүдэд хамрагдана.
- Та текстээ крилл үсгээр бичих боломжтой. Ингэснээр таны сайт уншихад хялбар болно.
- Бүртгүүлэлт үнэгүй, хялбар.
- Манай жагсаалтанд орсноор та байгууллагадаа томоохон сурталчилгаа хийлээ гэж ойлгож болно.
Байгууллагын дүрэм, мэдээллийн нууц
Миний Мэйл болон бусад оруулсан мэдээлэл хэр найдвартай вэ?
Таны оруулсан бүхий л мэдээлэл манай мэдээлэлийн баазад аюулгүйгээр хадгалагдах болно. Манай мэдээллийн бааз нь өндөр хурдтай, олон улсын түвшинд баталгаажсан дэлхийн 1 номерын захим сүлжээн дээр байрладаг.
Бид таны оруулсан хувийн мэдээллийг чандлан хадгалж хэн нэгэн гуравдагч этгээдэд дамжуулахгүй бөгөөд манай мэдээллийн бааз нь хорлон сүйтгэгчдээс сайтар хамгаалагдсан.
Харин та өөрөө мэдээллийн аюулгүй байдлаа хангах үүднээс гуравдагч этгээдэд Мэйл , нууц үгээ дамжуулахаас зайлсхийж, ажиллаж дууссаныхаа дараа броузэраа хааж байна уу!
Дүрмийн өөрчлөлт
Дээр дурдсан байгууллагын дүрэмд анхааруулгагүй өөрлөлт орж болох бөгөөд хамгийн сүүлийн хувилбарыг энэ хуудаснаас танилцах боломжтой.Монголчууд.Нээт хамт олон